Оросын жүдочид ДАШТ-ий хоёрдугаар байрт шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-21 10:10:39

МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 21 /РИА Новости/. Өчигдөр Унгарын нийслэл Будапешт хотноо болж өнгөрсөн жүдогийн ДАШТ-д Оросын шигшээ баг медалийн тоогоор хоёрдугаар байрт шалгарлаа.


Уг тэмцээнд Тимур Арбузов /-81кг/, Матвей Каниковский /-100кг/, Инал Тасоев /+100кг/ нар аваргалсан бол Аюб Блиев /-60кг/, Арман Адамян /-100кг/ нар хүрэл медаль хүртэв.


Ийнхүү Оросын жүдочид 1965 онд ДАШТ-д анх удаа оролцсоноосоо хойш түүхэн дээд амжилтыг үзүүллээ. Өмнө нь тэд 2001 оны ДАШТ-д 3 алтан медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт байв.  


Харин холимог багийн тэмцээнд Оросын жүдочид шөвгийн наймд Францын багт ялагдсанаар медальгүй хоцорлоо.


Энэ удаагийн тэмцээнд багийн дүнгээр Японы жүдочид нийт 6 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэнээр илт давамгай түрүүллээ.


Олон улсын жүдогийн холбооны /IJF/ шийдвэрээр Оросын тамирчид тус холбооны далбаан дор бие даасан статустайгаар тэмцээнүүдэд оролцож байгаа юм.


Медалийн чанар ба тоогоор эхний 10 байранд шалгарсан багуудыг танилцуулбал:  


1. Япон – 6 алт, 4 мөнгө, 5 хүрэл (нийт 15 медаль)

2. ОХУ – 3-0-2 (5)

3. Гүрж – 2-2-1 (5)

4. Итали – 2-0-0 (2)

5. Өмнөд Солонгос – 1-1-3 (5)

6. Франц – 1-1-2 (4)

7. Герман – 0-1-3 (4)

8. Тажикистан – 0-1-3 (4)

9-10. Бразил – 0-1-1 (2)

9-10. Косово – 0-1-1 (2)

 

 

 

関連ニュース