БАЯНХОНГОР: Нийт нутгаар халуун өдрүүд үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-06-25 17:48:49

Баянхонгор, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд нийт нутгаар халж, өдөртөө түр зуурын бороо орохыг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. 


Зургаадугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээгээр энэ сарын 26, 28-нд уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад хугацаанд баруунаас 3-8м/с. 


Агаарын температур: 28-нд бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд халж хангайн уулархаг нутгаар шөнөдөө +12 +17 градус, өдөртөө +21 +26 градус,  Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө +15 +20 градус, өдөртөө +24 +29 градус халуун байна. Харин говийн нутгаар шөнөдөө +18+23 градус, өдөртөө +31+36 градус дулаан байх төлөвтэй.

関連ニュース