КОНКАКАФ-ын Алтан цомыг Мексикийн шигшээ баг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-07-07 13:18:50

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /RIA Novosti/.  Мексикийн шигшээ баг Хойд ба Төв Америк, Карибын сав газрын улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Алтан цомын төлөөх тэмцээний финалд АНУ-ын багийг хожлоо. 


Шувтаргын тоглолт АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотод болж, Мексикийн баг 2:1 харьцаагаар хожжээ. АНУ-ын шигшээ багийн хамгаалагч Крис Ричардс тоглолтын 4 дэх минутад гоол оруулж, америкчууд тоглолтыг тэргүүлж эхэлсэн боловч Мексикийн шигшээ багийн довтлогч Рауль Хименес 27 дахь минутад гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн бол хагас хамгаалагч Эдсон Альварес 77 дахь минутад хожлын гоолыг оруулсан байна. 


Багийнхаа бүх зургаан тоглолтод сэлгээгүйгээр тоглосон Мексикийн шигшээ багийн ахлагч, хожлын гоолын эзэн Альварес тэмцээний шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарчээ. 


Ричардсын гоол КОНКАКАФ-ын Алтан цомын төлөөх финалын тоглолтын түүхэнд хамгийн хурдан оруулсан гоол болжээ. Өмнөх амжилтыг Америкийн хөлбөмбөгчин Майкл Брэдли 2011 оны финалын тоглолтын үеэр тогтоож байсан бөгөөд тэрбээр 8 дахь минутад гоол оруулж байв. 


Мексикийн шигшээ баг КОНКАКАФ-ын Алтан цомыг хоёр дахь удаагаа дараалан, түүхэндээ арав дахь удаагаа хүртсэнээр тэмцээний түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн баг болов. АНУ-ын шигшээ баг 7 удаа цомыг хүртжээ.

関連ニュース