Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Болгарын Софи хотод жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.
Таван өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд 71 орны 551 жүдоч зодоглохоор мэдүүлэг илгээсэн бол манай улсаас таван дасгалжуулагч 20 тамирчин оролцох аж.
Өнөөдөр охидын 44, хөвгүүдийн 50, 50 кг-ын жингийн барилдаан болно. Энэ өдөр манай улсаас охидын 40 кг-д Б.Хулан, 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ, 50 кг-д А.Бум-Эрдэнэ, 55 кг-д Б.Бадар-Ууган зодоглоно. Б.Хулан Казахстаны Прякина Улянатай, Ц.Амин-Эрдэнэ Италийн Ферро Авроратай, А.Бум-Эрдэнэ Испанийн Кутиллас Алехандротой, Б.Бадар-Ууган Азербайжаны Ализада Расултай эхлээд барилдахаар оноолт таарчээ. Барилдаан нэг цагийн дараа эхэлнэ.
Болгарын Софи хотод зодоглох багийн бүрэлдэхүүнийг
танилцуулъя.
Эрэгтэй
50 кг: А.Бум-Эрдэнэ
55 кг: Б.Бадар-Ууган
60 кг: Н.Тэгш-Очир
Б.Цолмон-Од
66 кг: Ч.Тэмүүлэн
73 кг: Б.Далайцэрэн
Б.Тэмүүлэн
81 кг: Б.Мөнгөндөл
-90 кг: Н.Амартүвшин
+90 кг: Г.Мөнхбагана
Эмэгтэй
40 кг: Б.Хулан
44 кг: Ц.Амин-Эрдэнэ
48 кг: А.Хонгорзул
А.Мишээл
52 кг: Б.Гүндэгмаа
57 кг: М.Цэндбазар
Г.Энхжин
63 кг: Х.Маралмаа
-70 кг: Ж.Дэлгэр
+70 кг: Б.Тэргэлнаран нар зодоглоно.