Мексикийн эрх баригчид “Адидас”-аас нөхөн төлбөр нэхэмжилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-11 14:50:35

МЕХИКО, 2025 оны наймдугаар сарын 11 /DW/. Шинэ загварын углааш үйлдвэрлэн гаргахдаа “бусдын санааг хулгайлсан” хэмээн Мексикийн эрх баригчид “Адидас” компанийг буруутгаж, нөхөн төлбөр олгохыг шаарджээ.


Хариуд нь компанийн загвар зохион бүтээгч Вилли Чаваррия уучлал хүсэж, асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.  Америкийн иргэн тэрбээр бямба гарагт мэдэгдэл хийхдээ, “Адидас” компанид зориулан бүтээсэн Oaxaca Slip-Ons углаашны нэр ба загвартай холбогдуулан хүлцэл өчжээ. Мөн үүнээс өмнөхөн Мексикийн Оахака мужийн эрх баригчид мэдэгдэхдээ, Чаварриягийн загвар бол нутгийн уугуул иргэдийн гутал болох "гуараче углаашны загварыг үл ялиг өөрчилсөн хэлбэр" гэсэн байна.


Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум мэдэгдэхдээ, гуараче” загварын задгай шаахайны загвар /сандаал/ бол нутгийн уугуул иргэдийн “хамтын оюуны өмч” учраас тэдний өмчлөлийн эрхийг хүндэтгэх ёстой гэжээ. Мексикийн эрх баригчид “Адидас”-аас нөхөн төлбөр гаргуулна гэдгээ мэдэгдсэний сацуу эдгээр шаахайг худалдаанаас эргүүлэн татахыг шаардсан байна.


Баасан гарагт “Адидас”-аас гаргасан мэдэгдэлд “Бид Мексикиийн уугуул иргэдийн соёлыг гүнээ хүндэтгэж байгаа бөгөөд шүүмжлэл цаг үеэ олсон хэмээн үзэж байна” гэжээ. Мөн орон нутгийн эрх баригчидтай уулзаж, Оахаки мужийн уугуул иргэдэд учруулсан хохирлыг хэрхэн нөхөн төлөх асуудлаар уулзалт хийх санал тавьсан байна.  

関連ニュース