Ж.Паолини, И.Свёнтек нар финалд шалгарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар
сарын 18. /ТАСС/. АНУ-ын Охайо муж улсын Цинциннати хотноо болж буй Эмэгтэй
теннисчдийн холбооны /WTA/ тэмцээний хагас шигшээ тоглолтод Оросын теннисчин
Вероника Кудерметова Италийн тамирчин Жасмин Паолинид хожигдсоноор финалд
шалгарч чадсангүй.
Тэмцээний чансааны 7 дугаарт
бичигдсэн Паолини өрсөлдөгчөө 6:3, 6:7 (2:7), 6:3 харьцаагаар давамгайлсан
бөгөөд одоо финалд Польшийн теннисчин, дэлхийн чансааны 3 дугаарт бичигдэж буй
Ига Свёнтектэй тоглоно. Польшийн тамирчин хагас шигшээд Казахстаны теннисчин
Елена Рыбакинаг 7:5, 6:3 харьцаагаар хожжээ.
Өдгөө 29 настай Паолини дэлхийн
чансааны 9 дүгээрт бичигдэж байгаа бөгөөд ганцаарчилсан төрөлд WTA-гийн гурван
тэмцээнд түрүүлээд байгаа юм. Өнгөрсөн онд тэрбээр Уимблдон ба Ролан Гарросын
тэмцээнүүдийн финалд шалгарчээ. Паолини хосын төрөлд Сара Эрранигйин хамт Парисын
Олимпын аварга болсон байна.
Өдгөө 28 настай В.Кудерметова WTA-гийн
чансаанд 36-д бичигдэж байгаа бөгөөд тус байгууллагын ивээл дор болдог хоёр
тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлжээ. Харин хосын төрөлд Уимблдон /2025 он/
ба WTA-гийн улирлын эцсийн тэмцээнд /2022 он/ аваргалж байв.
Цинциннатигийн тэмцээн хатуу
хучилттай талбайд болж байгаа чансааны хувьд Их дуулга ба WTA-гийн улирлын
эцсийн тэмцээний дараа ордог. Өнгөрсөн 2024 онд Беларусийн теннисчин Арина
Соболенко Цинциннатид түрүүлсэн билээ.