БНХАУ-д цэргийн томоохон парад болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 3 /Xinhua/. Бүгд Найрамдах Хятад Ард Улс Дэлхийн II дайны ялалтын 80 жилийг ойг тохиолдуулан Бээжин хотын төвд цэргийн томоохон парад зохион байгуулж байна.
Тянь Ань Мэний
талбайд “1945”, “2025” гэсэн
аварга том тоо бүхий Цагаан хэрэм шиг өндөр байгууламжуудыг босгожээ. Цагаан хэрэм нь хятад үндэстний харийн түрэмгийллийг эсэргүүцэх эр зориг, эв
санааны нэгдлийн бэлгэдэл ажээ.
БНХАУ-ын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн
дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин жагсаалын үеэр үг хэлж, парадыг удирдан явуулна.
Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсныг тохиолдуулан Хятадын тал 2015 оноос хойш цэргийн парадыг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун тэргүүтэй гадаадын 20 гаруй
удирдагч Ши Жиньпинтэй хамт Тянь Ань Мэний индрээс парадыг үзнэ.
Ёслолын үйл ажиллагаанд Хятадын ард түмний Дэлхийн II дайны хүчин чармайлтад тусалсан ОХУ, АНУ, Их Британи, Франц, Канад зэрэг орны иргэдийн төлөөлөл болон тэдний гэр бүлийн гишүүдийг мөн урьжээ.
Япон улс 1945 оны есдүгээр сарын 2-нд бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурснаар
албан ёсоор бууж өгсөн түүхтэй.
Тийнхүү БНХАУ есдүгээр сарын
3-ны өдрийг Ялалтын баяр болгон тэмдэглэж ирсэн юм. Хятад бол
фашизмын түрэмгийллийн эсрэг тэмцсэн анхны орон бөгөөд 1931 оноос эхлэн хамгийн
удаан хугацаанд эсэргүүцэн тэмцжээ.
Тус улс Японы армийн хилийн чанад дахь цэргийн хүчний 50
гаруй хувийг тогтоон барьж,
дайсны 1.5 сая гаруй цэргийг устгасан байна. Хятадын талаас
амь үрэгдсэн цэргүүд болон энгийн
иргэдийн тоо 35 саяд хүрсэн нь Дэлхийн
II дайны үеэр улс
орнуудад учирсан нийт
хохирлын гуравны нэгийг эзэлж байна.
БНХАУ нь үндэсний асар их золиослолоор дэлхийн фашизмын
эсрэг дайны ялалтад чухал хувь нэмэр оруулжээ. Харин энэхүү парад нь дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр
оруулах хүсэл эрмэлзлийг
харуулах төлөвтэй байна.
Энэ удаагийн парадад
10 мянга гаруй цэргийн алба
хаагч, 100 гаруй нисэх онгоц, хуурай газрын олон зуун техник хэрэгсэл оролцоно. Мөн Ши Жиньпиний удирдлага дор хийсэн цэргийн
шинэчлэлийн үр дүнд бий болсон Ардын чөлөөлөх армийн шинэ зэвсгийн системийг анх удаа дэлгэн үзүүлэх ажээ.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Хятадын цэргүүд
мөн Тянь Ань Мэний талбай дээгүүр жагсаж, Ялалтын баярын
парадад анх удаа оролцоно.
Хятад нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн дотроос энхийг сахиулах ажиллагаанд
хамгийн их хувь нэмэр оруулж буй орон юм.