БАЯНХОНГОР: "Намрын ногоон өдрүүд"-ээр бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-09 16:28:02

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. "Намрын ногоон өдрүүд-2025" өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-21-ний өдрүүдэд Мазаалай паркийн зүүн талд байрлах талбайд зохион байгуулахаар товлолоо.

Үзэсгэлэн худалдаагаар Баянхонгор аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэгчдийн гар дээрээс шууд худалдан, үйлдвэрийн үнээр авах боломжтой. Мөн орон нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоо, сүү цагаан идээ, мал мах, гар урлалын бүтээгдэхүүнүүд зах зээлийн хамгийн доод ханшаар худалддаг онцлогтой.


Үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, ХХҮГ зэрэг байгууллага хамтран зохион байгуулна. Нийт иргэдээ тус үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцож, орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжиж, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зохион байгуулагчид уриалж байна.


Баянхонгор аймгийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг сайжруулж, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, "Жаргант хүнс" мах  махан бүтээгдэхүүн, "Агин" өндөг, "Торлон" талх, нарийн боовны үйлдвэр, ингэний сүүн бүтээгдэхүүнүүд, шоколадтай ааруул, аарцтай рене зэрэг олон брэнд бүтээгдэхүүнтэй болжээ.
関連ニュース