Монголын танкчид алдрын танхимтай болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-09 16:31:08

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Хуягт танкийн цэргийн салбарыг үүсгэн байгуулсны 82 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музейд “Монголын танкчдын алдрын танхим”-ыг шинээр нээв.


Энэхүү тасалгаанд 1923 онд цэрэг хуягт цахилгаан тэрэгний тусгай салаа, улмаар 1943 онд Ардын армийг өргөтгөн зохион байгуулахад Монгол ардын хувьсгалт цэргийн бүтцэд танкийн тусгай ротыг байгуулсан түүхэн өдөр, өнөөгийн танкийн цэргийн ололт дэвшил, хөгжилт цэцэглэлт, “Танкийн биатлон” олон улсын тэмцээнд үзүүлсэн амжилт зэрэг мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг дэлгэжээ. Мөн хуягт танкийн макет, багаж хэрэгслийн биет үзмэр, танкчидын дундаас төрсөн генералуудын хөрөг гэх мэт эд өлгийн зүйлсийг олонд үзүүлж байгаа юм.


Монгол цэргийн музейн санал болгосноор Монголын танкчидын холбооныхон тохижуулсан байна. Хуурай замын цэргийн цохилтын гол хүч болох танкийн цэргийн үе үеийн алба хаагчид, дайчдын сэтгэлийн хандив, тусламж дэмжлэгээр уг танхимыг тохижуулж, өнөөдөр олонд нээсэн нь энэ аж.








関連ニュース