ӨНӨӨДӨР: “Сэлбэ 20 минутын хот”-ын дараагийн ээлжийн орон сууцны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-16 06:48:26

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал.


09:00 цагт: Эрчим хүчний салбарын хөгжил ба реформ судалгааны ажлын дунд шатны тайлангийн хэлэлцүүлэг Эрчим хүчний яамны хурлын танхимд болно.

09:00 цагт: Тарваган тахал өвчний талаарх "YERSINIA" олон улсын 15 дахь удаагийн симпозиум “Блю Скай” зочид буудлын “Даймонд” болно.

09:00 цагт: Авлигын эсрэг менежментийн тогтолцооны олон улсын стандартын сургалт “Туушин” зочид буудалд болно.

09:30 цагт: Улс төрийн намын санхүүжилт, хандивын бүртгэл, тайлагналын цахим системийн даалгавар боловсруулах хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын Хурлын танхимд болно.

10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

10:30 цагт: УИХ, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан хамтран Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

10:40 цагт: Хятадыг танин мэдэх нь-Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт, Монгол-Хятадын найрамдалт харилцааг илтгэх гэрэл зураг болон номын уулзалт үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд болно.

11:00 цагт: “Ахиллис Монгол” олон улсын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилготой Бүх нийтийн марафон гүйлтийн талаар Спортын төв ордонд хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт: Озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Озоны үндэсний албаны захирал, профессор Ц.Адъяасүрэн, ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны ТУЗ-ийн дарга Х.Оргил нар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал Г байранд болно.

11:30 цагт: “Сэлбэ 20 минутын хот”-ын дараагийн ээлжийн орон сууцны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

 

19:00 цагт: Хятад орныг таних мэдэх “Өвөр Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд Тэргэл сарны баярыг угтах тоглолт болно.

Үндэсний номын сангийн үйл ажиллагаа өнөөдрөөс өвлийн цагийн хуваарьт шилжлээ. Өвлийн цагийн хуваариар Төв болон салбар номын сангууд даваа-баасан гарагт 09:00-20:00 цаг, бямба, ням гарагт 09:00-17:00 цагт ажиллана.


Орон нутагт:

Баянхонгор: Монголын бүх ард түмний спортын XVI их наадам үргэлжилж байна.

Хөвсгөл: Хөл хориог цуцалж, өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв.


Хилийн чанадад:

-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё эхэллээ.

-Хорватын Загреб хотод чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.

-Японы Токио хотод хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.

-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.



関連ニュース