“Феминист гадаад бодлого+” бүлгийн Сайд нарын уулзалтад Б.Батцэцэг сайд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-26 16:23:34

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы хүрээнд энэ сарын 25-нд “Феминист Гадаад бодлого+” бүлгийн Сайд нарын ээлжит уулзалт болов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ үеэр үг хэлж, бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх Монгол Улсын санаачилга, хүч чармайлт, түүний дотор НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн бүрэн дүүрэн оролцоог дэмжин нэмэгдүүлж буй арга туршлагын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.


“Феминист Гадаад бодлого+” бүлгийн гишүүд энэ удаа өнөөгийн олон улсын орчин дахь хямрал, зөрчил тэмцлийг намжаахад эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, улмаар энхийг сахиулах болон энхийг цогцлоох үйлсэд феминист гадаад бодлогын оруулах хувь нэмрийн талаар хэлэлцлээ.


Уг уулзалтад феминист гадаад бодлого баримталдаг болон дэмжигч Албани, Европын Холбоо, Колумб, Коста Рика, Либер, Монгол, ИБУИНХУ, Марокко, Руанда, Чили, Финланд, Франц, Словени, Шри Ланка зэрэг улсын сайд нар, НҮБ-ын Энхийг цогцлоох газар болон НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын удирдах албан тушаалтнууд, мөн Олон улсын энх тайвны хүрээлэн зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, судлаачид оролцов.




関連ニュース