БАЯНХОНГОР: Аймгийн тэргүүний залуусыг шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-03 14:47:27

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс Баянхонгор аймгийн Тэргүүний залуу шагналыг санаачлан батлуулж, салбартаа манлайлж буй нэр бүхий залуусыг шагнаж урамшууллаа.


Тэргүүний залуу шагналаар улс, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд аймаг орон нутгийн нэрийг гарган амжилттай оролцсон, хүмүүнлэг, манлайлагч, хөдөлмөрч үйлсээрээ түүчээлсэн залуусыг тодруулан алдаршуулж байхаар шийдвэрлэсэн байна. 


Баянхонгор аймгийн Тэргүүний залуу шагналын эздэд шагналыг энэ сарын 2-ны өдөр гардуулав. Шагналыг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн Б.Наранбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Хишигбаатар, аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Баянхонгор аймаг дахь Монголын залуучуудын холбооны тэргүүн Г.Ганчулуун нар гардууллаа.


”Цэлмэг сор” эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, их эмч Ганзоригийн Алтанхуяг, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Байгаль орчин, аялал жуулчлал, газрын харилцаа, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн Баттулгын Намуун, Баянхонгор аймаг дахь “Өлзийт” мэргэжлийн боловсролын сургуулийн гүйцэтгэх захирал Болдбаатарын Лхагвадорж, “Monline” спорт хувцасны үйлдвэрийн гүйцэтгэх захирал, Олон улсын хэмжээний мастер Жанчивын Сарнай, Ширээний теннисний Олон улсын хэмжээний мастер, Эрдэнэмандал сургуулийн багш Бямбаагийн Эрдэнэсувд, Бууцагаан сумын Наран V багийн залуу малчин Гомбодоржийн Түдэвпунцаг, “Ууган баялаг” салоны захирал Батнасангийн Ууганцэцэг, “Үүрэгтэй залуус” ТББ-ын гүйцэтгэх захирал Амарсанаагийн Мөнхдалай нар Тэргүүний залуу шагналыг түүчээлэв.

関連ニュース