Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 6 /BBC/. Энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзнээр Америкийн эрдэмтэн Мэри Э.Бранкоу, Фреду Рамсделлу, Японы эрдэмтэн Шакагүчи Шимонү нар тодорлоо. Уг шагналыг “өөрийн эрүүл эд эс рүү дайрахаас сэргийлдэг дархлааны тогтолцооны механизмыг нээсний төлөө” тэдэнд олгосон байна.
"Дархлалын тогтолцооны "хамгаалагч" болох зохицуулагч Т эсүүдийн үйл ажиллагаа, шинж чанарыг тодорхойлж, улмаар судалгааны шинэ чиглэлийн суурийг тавьсны учир тэдэнд шагналыг олгохоор шийдвэрлэлээ" гэж Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд онцолжээ.
Энэхүү нээлтийн ачаар өдгөө эмнэл зүйн туршилтын шатанд боловсруулж буй эмчилгээний аргуудыг боловсруулжээ.
Эдгээр арга нь биеийн дархлааны тогтолцоо өөрийн эрүүл эд эсүүд рүү дайрах үед үүсдэг аутоиммун өвчнийг анагаах, хорт хавдрыг илүү үр дүнтэй эмчлэх, үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа ноцтой хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжийг олгоно хэмээн эрдэмтэд найдаж байна.
Өнгөрсөн оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэн Виктор Эмброс, Гэри Равкан нар хүртсэн билээ. Уг шагналыг генийн үйл ажиллагааг хянахын тулд эсүүдэд ашиглагддаг амин чухал зохицуулалтын механизмыг нээсний төлөө тэдэнд олгожээ.