ОРХОН: “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-15 17:28:35

Баян-Өндөр,2025 оны аравдугаар сарын 15/ МОНЦАМЭ/. Орхон аймгийн зорилтот бүлгийн 100 хүүхдэд шүдний эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх “Эрүүл шүд – Эрүүл ирээдүй” аян өнөөдрөөс эхэллээ.


Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас санаачлан хэрэгжүүлж буй уг аяныг Шигтгэмэл эмнэлэг хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд Согоот, Уртын гол, Булаг-Даваат багийн хүүхдүүд хамрагдаж байна.


Аяны хүрээнд Баян-Өндөр сумын 26 баг, Жаргалант сумын 3 багийн и-Оффисс программд бүртгэлтэй, өндөр эрсдэлтэй өрхийн 100 хүүхдийг судалгаанд үндэслэн сонгон оролцуулж, тэдний эрүүл өсөж хөгжих эрхийг хангах, эрүүлжүүлэх, нөхөн сэргээх, хамгаалах үйлчилгээ үзүүлэх юм.


Хүүхдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа анхаарч, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд аяны зорилго оршиж байна.




関連ニュース