УВС: Хадгаламжийн үлдэгдэл 12 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 17
/МОНЦАМЭ/. Оны эхний 9 сарын
байдлаар аймгийн хэмжээнд нийт хадгаламжийн үлдэгдэл 224.7 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.0 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 468.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс
70 тэрбум төгрөгөөр өсжээ. Нийт хадгаламжийн 80.5 хувь нь хугацаатай, 19.5 хувь
нь хугацаагүй хадгаламж байна. Хадгаламж эзэмшигчдийн тоо 70.4 мянга байгаа нь
өмнөх оны мөн үеийнхээс 290 хүнээр буурчээ.
Аймгийн хэмжээнд харилцах данс эзэмшигчийн тоо 179 мянга, зээлдэгчийн тоо 50.3 мянга, төлбөрийн карт эзэмшигчийн тоо 84.4 мянга байна.
Аймгийн хэмжээнд 47 банкны салбар нэгжид 222 ажилтан ажиллаж, орлого,
зарлагын 40 АТМ машинаар иргэдэд үйлчилж байна.