ӨВӨРХАНГАЙ: Сумдын төрийн албан хаагчдыг орон сууцаар хангахад анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас төрийн албан
хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийг хоёр үе
шаттай хэрэгжүүлж байна.
Энэ бодлогын хүрээнд эхний үе шатыг орон нутагт хэрэгжүүлэх бөгөөд Хот
байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 78 сумын 804 өрхийг орон сууцжуулах ажлыг 2024-2028 онд хийж гүйцэтгэнэ.
Үүнд Өвөрхангай аймгаас Бат-Өлзий, Хужирт, Богд, Бүрд, Сант сум хамрагдах юм. Одоогоор Хужирт суманд канад технологиор найман айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн нь 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн орон нутгийн төсвөөс Төгрөг, Гучин-Ус, Есөнзүйл суманд тус бүр хоёр айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан бол зарим сум ОНХС-гийн хөрөнгөөр томилолтоор ажиллаж буй албан хаагчдаа орон байртай болгож байна. Тухайлбал, Нарийнтээл сумын ЗДТГ-аас ОНХС-гийн 100 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар дөрвөн айлын орон сууц барьж, сумандаа шилжин ирж ажиллаж буй багш, эмч нарыг тав тухтай байраар хангажээ.
Ингэснээр
хөдөө орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах, нийгмийн баталгааг
хангахад томоохон дэмжлэг
болох юм.
Ulaanbaatar