ГОВЬ-АЛТАЙ: Ихэнх нутгаар цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-13 14:38:11

Есөнбулаг, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн ихэнх нутгаар цас орж, шуурахыг цаг уурын байгууллагаас анхааруулав. 


Маргааш өдөртөө Есөнбулаг, Тонхил, Бугат, Баяниоорой, Алтай, Төгрөг, Цээл, Бигэр сумын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. 


11 дүгээр сарын 15-наас цас орж шуурахыг иргэд, малчид, тээвэрчдэд сэрэмжлүүллээ.

関連ニュース