ГОВЬ-АЛТАЙ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 13 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-13 15:38:24

Есөнбулаг, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. 2025 оны 4 дүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалтад Говь-Алтай аймагт 57 иргэн бүртгүүлснээс 45 иргэн буюу 78.9 хувь нь шалгалтад орсон байна.


Шалгалтад оролцогчдоос ерөнхий мэдлэгийн шалгалтад 45 иргэн буюу 78.9 хувь, монгол хэл бичгийн чадварын шалгалтад 18 иргэн буюу 40 хувь, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 16 иргэн буюу 35.5 хувь нь тус тус тэнцжээ.


Аймгийн хэмжээнд 13 иргэн шалгалтад тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн тухай Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс танилцууллаа.

関連ニュース