ХОВД: 400 гаруй тонн мах экспортолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-24 16:38:14

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд энэ онд 500 мянган толгой малыг зах зээлд борлуулахаар төлөвлөсөн юм. 

Үүнээс гадна гадаад улс руу мах экспортолж буй аж ахуйн нэгжүүдийг орон нутгаас бодлогоор дэмжиж, хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар Ховд аймгаас хоёр аж ахуйн нэгж 400 гаруй тонн махыг Казахстан, Иран улс руу экспортолжээ.

Ховд аймагт мал төхөөрөх есөн үйлдвэр, мал, мах бэлтгэн нийлүүлдэг дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрүүд одоогоор 600 гаруй тонн мах нөөцөлсөн тухай Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас танилцуулав. 


関連ニュース