Булшлах хог хаягдлыг 8 хувиар багасгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот 2040 он гэхэд хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулдаг болж, үлдсэнийг нь шатааж, эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолоод байна.
Ингэснээр хогийн төвлөрсөн
цэгт дарж булшлах хог хаягдлыг
5-8 хувиар багасгахыг НЗДТГ мэдээлжээ.
Мөн нийслэлд хог
ангилал, дахин боловсруулалтын хэмжээ ихсэх тусам шатаах хог
багасаж, экосистемд үзүүлэх сөрөг нөлөө буурах давуу талтай юм.
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар нийслэл хог хаягдлынхаа 31.8 хувийг шатааж эрчим хүч гарган төвийн шугамд нийлүүлнэ. Энэ нь хог хаягдлыг аюулгүй устгаад зогсохгүй эдийн засгийн үр өгөөжийг давхар бий болгож байгаа ажээ.

Ulaanbaatar