Хэнтий аймаг “Хүмүүн бичиг” сонингийн захиалгаар улсдаа хоёрдугаарт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-18 11:02:05

Монгол Улсын хэмжээнд Үндэсний босоо бичгээр хэвлэгддэг цор ганц хэвлэл болох “Хүмүүн бичиг” сонинг 2016 оны 4-р улиралд Хэнтий аймгийнхан 465-ийг захиалжээ. Энэ нь Төв аймгийн дараа улсдаа хоёрдугаарт орох үзүүлэлт юм.

Тодруулбал, хамгийн олон буюу 280 ширхэгийг Тэмүүжин ЦС, 54 ширхэгийг Батноров сум, 33 ширхэгийг Хан Хэнтий ЦС, үлдсэнийг нь хөдөө сумд, төрийн байгууллагууд, хувь хүмүүс захиалсан аж.

Харин Дархан, Норовлин, Галшар, Баянхутаг, Цэнхэрмандал, Дэлгэрхаан сумд энэ улирал огт захиалаагүй байна.

Үндэсний өв соёлын илэрхийлэл болсон Монгол хэл бичгээ дээдлэх, суралцах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд Хан Хэнтийчүүд хамгийн идэвхтэй оролцсоор ирсэн бөгөөд цаашид ч анхаарал хандуулан ажиллахаа аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдэгдээд байна. 

Д.Одонтунгалаг

関連ニュース