Иргэнд гаргасан зээлийн батлан даалтын 51.1 хувийг шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтын үлдэгдэл 2025 оны 3 дугаар улиралд 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал 64.0 тэрбум төгрөгөөр, батлан даалт гаргасан зээлийн үлдэгдэл 131.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны нэгтгэсэн тайланд тэмдэглэснээр 2024 оны мөн үеийнхээс олгосон батлан даалтын дүн, тоо болон зарим үзүүлэлт буурчээ.
Улсын
хэмжээнд тус сангаас гаргасан зээлийн батлан даалтын мөнгөн
дүн, батлан
даалтын тоог бүсээр
нь авч үзвэл:
- Баруун
бүс
7.5 тэрбум төгрөгийн
зээлд 188 батлан даалт,
- Хангайн
бүс
57 тэрбум төгрөгийн
зээлд 1207 батлан даалт,
- Төвийн
бүс13.6 тэрбум
төгрөгийн
зээлд 182 батлан даалт,
- Зүүн бүс
17.1 тэрбум төгрөгийн
зээлд 215 батлан даалт,
- Улаанбаатарт 18.5 тэрбум төгрөгийн 26 батлан даалт гаргажээ.
Нэг зээлдэгчид оногдох батлан даалтын үлдэгдэл дунджаар Улаанбаатар хотод 336.9 сая төгрөг, орон нутагт 26.7 сая төгрөг, улсын хэмжээнд 31.1 сая төгрөг байгаа юм.
Тус санд зээлийн батлан даалт гаргуулах 1818 хүсэлт иржээ. Түүнийг 100 хувь шийдвэрлэсэн байна.
Батлан
даалт гаргасныг салбар тус бүрээр гаргавал:
- Бөөний
болон жижиглэн худалдааны
үйл
ажиллагаа 12.5 хувь,
- Боловсруулах
үйлдвэр
5.9 хувь,
- Хүний
эрүүл мэнд,
нийгмийн халамжийн үйл
ажиллагаа 4 хувь,
- Бусад
77.6 хувь байна.
Бусад
салбарт олгосон батлан даалтын дийлэнх хэсгийг шинэ хоршоо хөдөлгөөний
болон ипотекийн зээл
бүрдүүлжээ.
Мөн
эх үүсвэрийн 35.3 тэрбум
төгрөгийг
шинэ хоршоо хөдөлгөөн,
13.1 тэрбумыг Азийн Хөгжлийн
Банкны МОН-3338, 4.6 тэрбумыг
ипотек, 2.5 тэрбумыг банк,
405 саяыг атар-4 аян,
614.8 саяыг цагаан алт,
84.0 саяыг Азийн Хөгжлийн
Банкны Эмэгтэй бизнес
эрхлэгчдийг дэмжих, 58 саяыг
Жижиг, Дунд Үйлдвэрийг
Хөгжүүлэх
Сангийн төсөл
бүрдүүлж
байна.
Харин
олгосон зээлийн батлан даалтын хувьд:
- Шинэ
хоршоо хөдөлгөөнийн зээлд
62.2 хувь,
- АХБ-ны
МОН-3338 ТӨСӨЛ
23.2 хувь,
- Ипотекийн
зээлд 8.2 хувь,
- Банкинд
4.4 хувь,
- Атар-4
аян 0.7 хувь,
- Цагаан
алт хөтөлбөр
1.1 хувь,
- ЖДҮХС-ийн
төсөл
0.1 хувь,
- АХБ -
Эмэгтэй бизнесменийг дэмжигч хөтөлбөр
0.1 хувь байна.
Харин
гаргасан батлан даалтын дундаж хугацаа 84.6 сар буюу 7.1 жил байна. Энэ нь 2024
оны мөн
үеийнхээс
5.2 сараар нэмэгдсэн үзүүлэлт
юм
Хаан
банк олгосон батлан даалтын 61.0 хувийн, Төрийн банк
15.1 хувийн, Худалдаа хөгжлийн
банк 11.8 хувийн, Голомт
банк 5.5 хувийн, Капитрон
банк 4.4 хувийн, Хас
банк, 1.8 хувийн Богд
банк 0.3 хувийн, Ариг
банк 0.1 хувийн зээл
тус бүр
гаргасан байна.
Батлан
даалттай олгосон зээлийн 68.1 хувийг иргэн, 31.9 хувийг аж ахуйн нэгж авсан
байна. Иргэнд гаргасан батлан даалтын 26 хувийг ипотекийн
зээлд, шинэ хоршоо хөдөлгөөний
хүрээнд
51.1 хувийг олгожээ.
Ulaanbaatar