Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг цахим хөгжил, инновацын салбарт шат ахиулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурветыг хүлээн авч уулзлаа.
ЦХИХХЯ-ны мэдээлснээр, уулзалтаар Монгол, Энэтхэгийн Засгийн газар хооронд байгуулсан дижитал шийдлийн салбарын харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвет Энэтхэг Улсад кибер аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг Төв банк хариуцан ажилладаг. REBIT зэрэг мэргэжлийн байгууллагууд 24/7 зарчмаар тасралтгүй хяналт тавьдаг туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, дижитал шилжилтийг
хурдасгах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцоог
эрчимжүүлэх чиглэлээр тодорхой санал санаачилгуудыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Ulaanbaatar