“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /DW/. 2026 оны тавдугаар сард Вена хотод болох “Eurovision” 70 дахь удаагийн хөгжмийн наадамд Израил зэрэг 35 улсын дуучид оролцоно гэж уралдааныг зохион байгуулагч Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBC) даваа гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн оны наадамд оролцоогүй Болгар, Румын, Молдова зэрэг улс "Eurovision”-2026”-д оролцоно гэж тус холбооны хэвлэлийн мэдээнд дурджээ. Харин үүнээс өмнө Нидерланд, Испани, Ирланд, Словени, Исланд улсууд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Арванхоёрдугаар сарын эхээр ЕВС-гийн Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон төлөөлөгчдийн олонх нь тэмцээнийг улс төрийн өнгө аяс багатай болгох зорилгоор зохион байгуулалтын дүрмийг өөрчлөхийг дэмжсэн байна. Үүний хүрээнд Израилын оролцооны асуудлыг хэлэлцэх асуудлуудын жагсаалтаас хассан бөгөөд ингэснээр Газын зурваст Палестины хэт давруу үзэлтнүүдийн ХАМАС хөдөлгөөний эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй Израил тус тэмцээнд оролцох эрхтэй болжээ.
Ulaanbaatar