Интерполоор эрэн сурвалилж байсан ОХУ-ын иргэнийг улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-23 15:48:11

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Эх орондоо гэмт хэрэг үйлдэн, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулж байсан ОХУ-ын иргэнийг Алтанбулаг олон улсын хилийн авто замын боомтод хуяглан хүргэж, улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв.


ГИХГ-ын мэдээлснээр тус иргэн нь эх орондоо эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлж, Монгол Улсад оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлжээ. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Интерполын үндэсний төв товчоотой хамтран хилээр гаргаж, харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

 

関連ニュース