Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-24 16:48:49

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.


Тус хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын зах зээлд 2026 оны 2 дугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулсан нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллах, 2026 оны 2 дугаар сараас эхлэн үе шаттай худалдан борлуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 


Мөн хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, бөөний болон жижиглэн худалдааны шатанд зохиомол үнийн хөөргөдөл үүсгэхгүй байхад хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг даалгав. 


Улсын хэмжээнд 2025-2026 оны өвөл, хаврын улиралд 14.9 сая толгой мал буюу 543.0 мянган тонн мах хэрэгцээлэх урьдчилсан тооцоолол гарчээ.

関連ニュース