“Ногоон хэрэм” төслийн IV үе шатыг эхлүүлэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-25 14:39:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ногоон хэрэм” төслөөр ойжуулсан талбай, мод үржүүлгийн цогцолборын цаашдын арчилгаа, хамгааллыг сайжруулах үүднээс дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх боломжийг ярилцав. 


Энэ талаар БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Монгол Улс, БНСУ-ын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн Солонгос талын захирал И Жун Гын, Монгол талын захирал М.Ганзориг нарыг хүлээн авч уулзах үеэрээ санал солилцсоныг тус яам мэдээлэв.


“Ногоон хэрэм” төсөл нь хоёр улсын байгаль орчны салбар дахь хамгийн үр дүнтэй, тогтвортой хамтын ажиллагааны нэг болсон бөгөөд 2007 оноос гурван үе шаттай 18 жилийн турш хэрэгжүүлэх юм.


Сайд Б.Батбаатар уулзалтын үеэр төслийн багийнханд талархал илэрхийлээд, төслийн хүрээнд ойжуулсан, мод үржүүлгийн ажлууд нь үр дүнгээ өгч, байгаль орчны салбарт сайн жишиг болсныг онцоллоо. Тэрбээр Улаанбаатар хотод 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын XVII бага хурлын үеэр жишиг, амжилттай хэрэгжсэн “Ногоон хэрэм” төслийг олон улсын зочид, төлөөлөгчдөд танилцуулахаар төлөвлөж байгааг тодотгожээ. 


関連ニュース