Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр бүсчлэн зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-21 18:11:08

Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт бүсчилсэн зөвлөгөөнийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлж, зөвлөлийн дарга, гишүүд сумдад ажиллаж байна.

Тус зөвлөгөөн нь орон нутгийн төрийн байгууллагууд, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж.

 Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Овоо суманд  11 дүгээр сарын 20-нд ажилласан бол өнөөдөр Бор-Өндөрт, үргэлжлүүлээд Өмнөдэлгэр, Баян-Адрага, Хэрлэн сумдад энэхүү бүсчилсэн зөвлөгөөнийг зохион байгуулан ажиллах юм байна. 

Зөвлөгөөний хүрээнд иргэд, уулзалтанд оролцогч төлөөлөгчдөд орон нутгийн хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулах, сумдын ГХУСЗСЗөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, танилцуулга мэдээллийг сонсох замаар зөвлөмж өгөх, иргэдэд эрхзүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авах, эрхзүйн сургалт зохион байгуулах, “АХА” тэмцээн зохион байгуулах зэрэг олон ажлуудыг төлөвлөжээ.

Зөвлөгөөнд тухайн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, багийн Засаг дарга нар, хэсгийн төлөөлөгчид, иргэдийн болон малчдын бүлэг, нөхөрлөлийн төлөөлөл оролцох бөгөөд бүсчилсэн зөвлөгөөнөөс гарсан ажлын санаачилга, үр дүнг нэгтгэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах юм.

Д.Одонтунгалаг

関連ニュース