Их Британиас 1.2 сая машинаа ирэх онд татна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЛОНДОН. /Xinhua/. Их Британид байгаа 400 мянган машины бензин насосын системийг сольж, программыг нь устгах шаардлагатай гэж “Volkswagen” компанийн Их Британи дахь гүйцэтгэх захирал Паул Уиллис дизель машины утаа ялгаруулалтыг будлиулсантай холбогдуулан тус улсын Нийтийн тээврийн тусгай хорооноос уучлалт хүсэх үеэрээ мэдэгдсэн байна.
Их Британи дахь 1.2 сая машин гэмтэлтэй байгаа боловч тэдгээрийн гуравны хоёр буюу 400 мянган машины программ хангамжийг л солино гэж тэрбээр мэдэгджээ.
Их Британи дахь машинуудыг ирэх оны нэгдүгээр улиралд эргүүлэн татна гэж тэрбээр мэдэгдсэн байна. Гэвч тэрбээр, ирэх онд багтаан бүх засварыг хийнэ гэсэн зорилтоо биелүүлж чадахгүйд хүрээд байна гэжээ.
Машиныг эргүүлэн татаж, засах үеэр хэрэглэгчдэд шаардлагатай гэвэл зээлийн машин олгоно гэж мөн тэрбээр мэдэгдсэн байна.
Д.Нямтулга