Онцгой байдлын албан хаагчид тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-06 17:33:05

Монгол Улсын Төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдыг цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

Онцгой байдлын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэхээр ирсэн 20 гаруй албан хаагч эх орон, ард түмнийхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангарагласан юм.

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2016 оны А/277 дугаар тушаалаар томилогдсон ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг 12 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд аймгийн Онцгой байдлын газарт удирдлага зохион байгуулалт хийж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, гал түймэр унтраах аврах анги, эрэн хайх аврах салбарын ажил, зохион байгуулалт, санхүү аж ахуй, улсын нөөцийн салбарын үйл ажиллагаанд үзлэг шалгалт явуулж ажилласан тухай аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т. Энхбаатар энэ үеэр танилцууллаа.

Тангараг өргөх ёслолд ОБГ-ын удирдлагууд болон аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Мандахнар нар оролцлоо.

Т. Одончимэг

 

関連ニュース