Жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллого эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРЖилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллого өнөөдөр эхэллээ
Тооллогын комисс 12 дугаар сарын 06-нд анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа. Хуралдаанаар тооллогын явцад сумдын ажил, түүний гүйцэтгэлд хяналт тавих комиссын гишүүд болон хяналтын тооллогоор сумдад ажиллах группыг тус тус батлав. Мөн 13 суманд 12 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд ажиллах 7 группын гишүүдэд хяналтаар ажиллах удирдамж танилцуулан хяналт хийхэд анхаарах асуудлыг хэлэлцсэн байна.
Хяналтын тооллогын групп сумдад аймгийн Засаг даргын 2016 оны А/382 тоот захирамж, нэгдсэн семинараар өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг шалган танилцах, бүрэн хангуулах, ХАӨМС болон малын тооны цахим сан, тооллого, бүртгэлийн ажилд иргэд, малчдын үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, хуулийн заалтууд, цаг үеийн ажил, асуудлыг сурталчлах зорилготойгоор ажиллана.
Мөн өнгөрсөн долоо хоногт аймгийн Статистикийн хэлтсээс 2016 оны жилийн эцсийн өрх, хүн ам, Хөдөө аж ахуйн тооллогын комиссын гишүүд, сумдын Засаг дарга, төрийн сангийн мэргэжилтэн, мал үржлийн тасгийн хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулан сургалт семинарыг хийсэн юм.
Тооллого 12 дугаар сарын 17-ныг хүртэл орон даяар явагдах юм.
Т. Одончимэг