Мал хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Цагдаагийн газар Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян сумын нутгаас тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн мал хулгайлдаг 6 этгээдийг илрүүлэн баривчилжээ.
Тэд 12 удаагийн үйлдлээр бусдын 27 тооны бод мал хулгайлан зарж борлуулсан байна. Тус аймагт оны эхний 7 сарын байдлаар 64 удаагийн хулгайн хэрэг бүртгэгдсэний 21 нь мал хулгайлсан гэмт хэрэг байна.
Г.Сүхээ
コメント