Футзалын хөлбөмбөгийн шүүгчдийг ФИФА мэргэшүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМХБХ-ны байранд энэ сарын 12-15-нд футзалын хөлбөмбөгийн шүүгчдийн сургалт зохион байгуулж байгаа бөгөөд 26 шүүгч хамрагдаж байна.
Анх 2012 онд ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны футзалын сургагч багш Монголд хүрэлцэн ирж, энэхүү сургалтын үндэс суурийг тавьж байжээ. Энэ удаагийн сургалтыг ФИФА-гийн футзалын хөлбөмбөгийн сургагч багш Badrul Hislam Kalam удирдахаар Монголд ирсэн юм. Шүүгчдийн сургалтаар залуу шүүгчдийн ур чадварыг сайжруулснаар Монголдоо төдийгүй AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбоонд ч ажиллах нөхцөл, боломж шүүгчдийн өмнө нээлттэй болохыг сургалт удирдагч багш онцолж байна.
Футзалын шүүгчийн сургалт нь эрс тэрс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд футзалын хөлбөмбөгийн хөгжилд нь чухал ач холбогдолтой.
Д.Өлзий