Техникийн хяналтын үзлэгт нийт 9579 тээврийн хэрэгслийг хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Автотээврийн төвийн хамт олон 2016 онд аймгийн хэмжээнд техникийн хяналтын үзлэгт 9579 тээврийн хэрэгслийг хамруулж, техникийн стандартын шаардлагыг хангуулж ажиллажээ.
Мөн АТБӨЯХэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын татвар төлүүлэх, жолоочийн хариуцлагын даатгал, замын сангийн хураамжаар аймгийн татварын орлогод 300,7 сая төгрөг, агаарын бохирдлын санд 26.2 сая төгрөг, аймгийн замын санд 100,0 сая төгрөг төвлөрүүлсэн байна.
Энэ хугацаанд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тээврийн хэрэгсэлд нийт 1711 шилжилт хөдөлгөөн, дугаар олгох, тээврийн хэрэгслийн баримт бичгийн зөрчилтэй 100 тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулжээ. Түүнчлэн автотээврийн үйлчилгээг орон нутагтаа хууль эрх зүйн дагуу нэгдсэн зохион байгуулалтад оруулах үүднээс 12 суманд гэрээт тээвэр зохицуулагч томилон ажиллуулж байгаа аж.
2016 онд хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Бид анд нар” ХХК, “Эрдэм транс” ХХК-иар нийт 35 мянга шахам зорчигч үйлчлүүлж, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Мөнх хурд” ХХК, “Бор-Өндөр транс” ХХК, аймгийн “Шуудангийн үйлчилгээний газар”-аар нийт 12 мянган зорчигч үйлчлүүлсэн нь 2015 оноос 1000 гаруй зорчигчоор нэмэгдсэн байна.
Д.Одонтунгалаг