Энэ сард Хэнтийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-07 11:08:43

"Шинэ оны эхний сард Хэнтийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй" хэмээн аймгийн УЦУОША-наас мэдээлж байна.

Агаарын температур: Энэ сарын агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Дорнодын ихэнх, Хэнтийн хойд, Сүхтбаатарын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн  орчим байх төлөвтэй байна.
I 10 хоногийн эхэн, II ба III 10 хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Харин I 10 хоногийн сүүлийн хагас, II 10 хоногийн эхэн, III 10 хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: I 10 хоногийн эхэн, II 10 хоногийн дунд үеэр зарим газраар, I ба II 10 хоногийн сүүлч, III 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, III 10 хоногийн дунд үе ба сүүлч, III 10 хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх ба зарим үед түр зуур 16 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Д.Одонтунгалаг

関連ニュース