“Нээлттэй шүүх” өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Шүүхээс шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан өнөөдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.
Шүүх сүүлийн таван жилийн турш шүүхийн шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлж буй. Шүүх хэдийгээр төрийн эрх мэдлийн байгууллага ч гэсэн нөгөө талаар үйлчилгээний байгууллага учраас үүнийгээ ард иргэддээ ойлгуулах, ойртуулах үүднээс иргэд хамгийн ихээр үйлчлүүлдэг “Эвт” худалдааны төвд энэхүү нээлттэй өдөрлөгөө зохион байгуулсан юм.
Тус өдөрлөг нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүхийг иргэдэд танилцуулах, таниулах зорилготой байв. Өдөрлөгт Ерөнхий шүүгчид, шүүгчдийн туслах, нарийн бичгийн дарга нар, өмгөөлөгч эвлэрүүлэн зуучлагч, мэдээлэл лавлагааны алба зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Энэ үеэр шүүгчид шүүхийн үйл ажиллагаа, сахилга хариуцлагын талаар хүмүүсээс санал шүүмжлэлийг хүлээн авч цаашид үйл ажиллагаандаа тусган ажиллахаа илэрхийллээ.
Өдөрлөгт оролцогчид шүүхийн байгууллагын ажилтнууд өргөн бүрэлдэхүүнтэйгээр иргэдрүүгээ чиглэсэн ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаад талархаж байлаа.
Д.Одонтунгалаг