Хэнтий аймгийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардалд 297 сая төгрөг батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-18 00:00:51

Сангийн яамнаас энэ онд  Хэнтий аймгийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардалд 297,0 сая төгрөг баталсан аж. Энэ дагуу тус аймгийн ИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 3 тоот тогтоолын 7-р хавсралтаар Хэнтий аймгийн хэмжээнд байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлаар 2017 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг 177,6 сая төгрөгөөр хэлэлцүүлэн батлуулжээ.

Үүнд амьтны чиглэлээр 1 ажлыг 20000,0 мян.төгрөгөөр, ойн нөөцийг сэргээх, хамгаалах чиглэлээр 5 ажлыг 61400,0 мян.төгрөгөөр, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх болон хог хаягдлын чиглэлээр 4 ажлыг 35150,0 мян.төгрөгөөр, тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр 1 ажлыг 5000,0 мян.төгрөгөөр, нэгдсэн арга хэмжээнд 9 ажлыг 56094,0 мян.төгрөгөөр хийлгэхээр төлөвлөсөн байна.

Харин 119,4  сая төгрөгийг нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардалд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас сумдад олгожээ.

Д.Одонтунгалаг

関連ニュース