Цэцэрлэгийн багш нар тэргүүн туршлага солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-22 17:34:45

Хэнтий аймгийн Мөрөн сумын цэцэрлэг ӨМӨЗО-ны Баруун Сөнд хошууны монгол үндэсний хүүхдийн цэцэрлэгтэй “Түншлэлийн холбоо” тогтоолоо.

Тус аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газар, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Боловсролын газар, Баян-Овоо сумын нутгийн зөвлөлөөс санаачилсан “Зорилтот түншил төсөл” хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Чингэлтэй дүүргийн  Засаг даргын ивээл дор 

ийн хүрээнд Хэнтий аймгийн 6 цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 6 цэцэрлэг, ӨМӨЗО-ны 6 цэцэрлэгийн багш нарын Тэргүүн туршлага, сайн хичээл, сайн үйл ажиллагаа зэрэг сэдэвт зөвлөгөөн саяхан зохион байгуулагджээ.Туршлага судлах солилцох өдөрлөг 4 өдрийн турш Чингэлтэй дүүрэгт болжээ.

Арга хэмжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын цэцэрлэгээс эрхлэгч 4 багшийн хамт оролцсон аж. Эхний өдөр “Хамтдаа хөгжье” сайн хичээл үйл ажиллагаанд тус цэцэрлэгийн багш Г.Гансувд Дүрслэх урлах хичээлээр Бэлтгэл бүлэгт “Дээл” сэдвээр зааж оролцож Хэнтий, Чингэлтэй дүүрэг, ӨМӨЗО-ны багш нарт тэргүүн туршлагаа түгээж хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо. Мөн багш Н.Оюунгэрэл, Х.Ариун-Ундрах нар Илтгэлийн үйл ажиллагааны хэлэлцүүлэгт, “Хамтдаа нөхөрлөе” спортын арга хэмжээнд багш Х.Ариун-Ундрах тенисний тэмцээнд, “Хамтдаа дуулъя” урлагийн арга хэмжээнд туслах багш Б.Сарнай  гоцлол дуугаар,  “Хамтдаа үлгэрлэе” Монголын Үндэсний телевизийн Монголын нэг өдөр нэвтрүүлэгт эрхлэгч Ц.Баярмагнай нар тус тус амжилттай оролцсон байна. 

Д.Одонтунгалаг

関連ニュース