Түүхэн амжилтын эзэн О.Шмидт оддын тоглолтод оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-01-24 10:54:13

МОСКВА./TASS/. Бразилын домогт сагсан бөмбөгч Оскар Шмидт Үндэсний сагсан бөмбөгийн лигийн /NBA/ алдартнуудын тоглолтод оролцохоор болжээ.

Өдгөө 58 настай энэ тамирчин NBA-д огт тоглож байгаагүй юм. Тэрбээр Бразилын “Палмейрас”, “Коринтианс”, “Фламенго”, Италийн “Ювентус”, Испанийн “Вальядоид” клубуудад тоглож байжээ. Оскар Шмидт улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан таван удаа Олимпын тоглолтод оролцохдоо гурван удаа мэргэн буудагчаар шалгарч байв.

Сагсан бөмбөгийн тамирчны замналыг туулах хугацаандаа тэрбээр 50 мянган орчим оноо авсан нь “Милуоки” болон  “Лос-Анжелес Лейкерс”-ийн төвийн тоглогч Карим Абдул-Жаббарын тогтоосон NBA-гийн дээд амжилтаас 11 мянган оноогоор илүү байгаа юм.

Үндэсний сагсан бөмбөгийн үе үеийн алдартнууд оролцсон оддын “week-end” 2 дугаар сарын 17-19-нд Нью-Орлеанд болно.

Б.Адъяахүү

関連ニュース