Kraft Heinz 143 тэрбум долларын хэлцлээс татгалзлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн хүнсний Kraft Heinz компани 143 тэрбум доллароор хэрэглээний бараа үйлдвэрлэгч Англи-Голландын Unilever компанийг худалдаж авах төлөвлөгөөнөөсөө татгалзлаа. Энэ тухай ням гарагт нийтлэгдсэн хоёр компанийн хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Үүнээс үзэхэд Kraft Heinz компани Unilever компанитай нэгдэх саналаа татан авахыг зөвшөөрсөн нь тодорхой болж байгаа юм. Харин энэхүү алхмын цаад шалтгааныг уг баримтад дурьдаагүй байна. Тухайлбал, Kraft Heinz “Unilever-ийн удирдлага, бизнесийн соёл, стратегид дээд зэргээр хүндэтгэлтэй ханддагаа” онцлон тэмдэглэжээ.
Kraft Heinz-ийн байр суурийн талаар тайлбар хийхийг TASS хүсэхэд тус компанийн албан ёсны төлөөлөгч Марк Мюллен Kraft Heinz компани энэ компанийг худалдаж авах сонирхолоо “хэтэрхий эрт” олон нийтэд зарласан байсан юм гэж ярьжээ.
Тэрбээр, Kraft Heinz компани дээрх хэлцлийг “нөхөрсөг харилцан ойлголцлын үндсэн дээр” байгуулна гэж тооцож байсан ч Unilever компани гэрээг байгуулах бодолгүй байгаа нь төдөлгүй тодорхой болсон” гэжээ. “2 компанийг капиталжуулалтаа нэмэгдүүлэх өөрийн хараат бус төлөвлөгөөн дээрээ ажиллах боломжийг олгохын тулд түрүүлээд хэлэлцээнээс татгалзсан нь хавьгүй дээр” хэмээн Мюллен нэмж хэлжээ.
Ням гарагт The Wall Street Journal сэтгүүлд уг хэлцлийн мөнгөн дүнг 143 тэрбум орчим доллароор үнэлж байсан гэж онцлон тэмдэглэжээ. Тус сонины эх сурвалжийн мэдээллээр, Kraft Heinz, Unilever компанийн төлөөлөгчид 10 өдрийн турш хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээний үед Англи-Голландын үйлдвэрлэгч хоёр компанийн бизнес загвар нь хоорондоо ихээхэн ялгаатай өөр байдгыг тооцож үзсэнээр, хоёр компанийг нийлүүлэх нь утгагүй гэсэн байр суурьтай болжээ.
Kraft Heinz компанийн удирдлагын төв нь Америкийн Иллинойс муж улсын Чикаго хотод мөн Пенсильван муж улсын Питтсбург хотод байрладаг ба тус компани хүнсний бүтээгдэхүүн, ундааны дэлхийн томоохон үйлдвэрлэгчийн нэгэнд тооцогддог байна. Харин Unilever компани Роттердам, Лондонд үйл ажиллагаагаа явуулдаг ба тус компани нь мөн л дэлхийн хүнсний хамгийн том үйлдвэрлэгчийн нэг юм.
О.Барс