Шанхайд НӨАТ-ын буцаалттай холбоотой томоохон луйврыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-03-30 11:56:15

БЭЭЖИН. /РИА НОВОСТИ/. Шанхай хотын цагдаа нар НӨАТ-ын буцаалттай холбоотой 1 тэрбум гаруй юанийн /ойролцоогоор 145 сая доллар/ хохирол учруулсан хуурамч дансны луйврын сүлжээг илрүүлжээ. Энэ тухай пүрэв гарагт Shanghai Daily сонинд мэдээлсэн байна.

Энэ хэрэгт холбогдуулсан 10 гаруй сэжигтнийг баривчилсан ба гэмт этгээдүүдэд байсан хэвлэх төхөөрөмж, хуурамч тамгыг хураан авчээ.

Тэд бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй хуурамч компанийг байгуулсан байжээ.  Ингэснээр тэд төлсөн мөнгөнийхөө зарим хэсгийг буцаан авах боломжийг компаниудад олгодог НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэж байсан байна. 

2013 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд луйварчдын гэмт үйлдлийн улмаас Шанхай хотын төсөвт 200 сая юанийн /29 сая доллар/ хохирол учирчээ.

О.Барс

 

関連ニュース