НАТО Оросоос болгоомжлов
ДЭЛХИЙН МЭДЭЭБРЮССЕЛЬ. /Sputnik/. Владимир Путины удирдсан Оросын Барууныг сорих стратегийн илүү өргөн төлөвлөгөөнөөс Умард Атлантын цэргийн эвслийн удирдлагууд болгоомжилж эхлэв.
Тэд Оросын байлдааны хөөргөгч онгоц, залуурт пуужингийн хурдацтай хөгжил нь эвслийн Газар дундын тэнгис дэх цэргийн хэрэгслээ хялбархан ашиглах боломжийг хязгаарлаж болзошгүй хэмээн үзэж байна.
“Орос Хүйтэн дайнаас хойш Газар дундын тэнгист тодорхой үйл ажиллагаа явуулаагүй” хэмээн Их Британийн “The Financial Times” сонинд бичжээ. Гэвч Сири дэх Оросын шинэхэн амжилт Барууны сэтгэлгээг өөрчлөөд байна.
НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоу, “Орос Сирид удаан хугацаагаар нөлөөлөх хүчин зүйл болно гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэснийг сонинд иш татжээ.
“Бид Газар дундын тэнгисийн зүүн хэсэг дэх энэ хүчнээс гарах ерөнхий үр дагавар, агаарын хүчнийх нь чадамж зэргийг бодолцох хэрэгтэй байна” хэмээн Вершбоу нэмж хэлжээ.
Х.Аминаа