Л.Карри хоёр улирал дараалан гурван онооны шидэлтийг 300-гаас дээш удаа амжилттай гүйцэтгэж чадлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /TASS/. Үндэсний сагсан бөмбөгийн лигийн /NBA/ “Голден Стэйт” клубын тоглогч Стефен Карри лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох явцдаа гурвын шугамын гаднаас хоёр улирал дараалан 300 гаруй шидэлтийг оновчтой гүйцэтгэсэн байна. Тэрбээр ийм амжилт үзүүлж чадсан лигийн түүхэн дэхь цорын ганц сагсан бөмбөгчин болжээ.
2016/2017 оны тоглолтын улиралд гурван онооны оновчтой шидэлтийн тооны "300" гэсэн хязгаарыг С.Карри “Вашингтонтой” хийсэн тоглолтонд давж чадлаа. Энэ тоглолтонд С.Карри нийтдээ 42 оноо авч уг тоглолтын шилдэг тоглогчоор шалгарсан юм.
2015/2016 оны тоглолтын улиралд С.Карри гурвын шугамын гаднаас 402 шидэлтийг амжилттай гүйцэтгэж байв.
Одоо түүний “Голден Стэйт” баг 63 тоглолтонд хожиж, 14 тоглолтонд хожигдсон үзүүлэлтээр Баруун конференцид итгэлтэй тэргүүлж байгаа юм. Тус баг 2015 онд аварга цол хүртсэн бол 2016 онд шувтаргын тоглолтонд “Кливленд”-эд хожигдсон билээ.
О.Барс