Энэтхэгт замын дагуу согтууруулах ундаа худалдахыг бүрэн хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГШИНЭ-ДЕЛИ./Kyodo/.Томоохон автозамуудын дагуу согтууруулах ундаа борлуулахыг хориглосноос үүдэлтэй эдийн засгийн нөлөөг энэтхэгчүүд мэдэрч эхэллээ.
Сүүлийн жилүүдэд Энэтхэгт зам тээврийн ослын улмаас жилд амиа алдсан хүмүүсийн тоо 150 мянга орчимд хүрч байв.
Зам тээврийн ослын тоог бууруулах үүднээс согтуугаар жолоо барьж байгааг зогсоохын тулд төв замаас 500 м-ээс дотогш газарт бүх төрлийн согтууруулах ундаа борлуулахыг тус улсын Дээд шүүх хориглосон юм. Энэ хориг дөрөвдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлжээ.
Хориг хүчин төгөлдөр болсноос хойш зам дагуух хоолны газар болон зочид буудлуудын орлого, борлуулалт эрс буурсан байна.
Нийслэл Шинэ-Дели хотоос холгүй орших нэгэн рестораны зохион байгуулагч ярихдаа “үйлчлүүлэгчдийн ихэнх нь энд уухаар ирдэг. Хориг хэрэгжиж эхэлснээс хойш манай борлуулалт бараг 50 хувиар буураад байна. Согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй автын ослыг бууруулах өөр аргыг бодож олох хэрэгтэй” гэв.
Шинжээчдийн хэлснээр, энэ хоригийн улмаас 1 сая хүн ажлын байраа алдаж магадгүй байна.
Г.Доржханд