Б.Асад: Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн дайралт хийсэн гэдэг бол "зохиомол зүйл"
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАМАСК. /ВВС/. Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн дайралт хийсэн гэх мэдээлэл бол “100 хувь зохиомол зүйл” гэж тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Асад мэдэгдлээ.
Тэрбээр “AFP” мэдээллийн агентлагт тусгай ярилцлага өгөх үеэрээ “химийн дайралт хийх тушаал огт өгөөгүй” гэв.
Энэ сарын 4-нд Сирийн босогчдын хяналтад байдаг Хан-Шейхун сууринд агаараас цохилт өгсний улмаас 80 гаруй хүн амиа алдаж, мэдрэлд нөлөөлдөг химийн бодист хордох үед илэрдэгтэй ижил шинж тэмдэг хэдэн зуун хүнд илэрсэн юм. Нүдээр харсан гэрчүүдийн ярьснаар, байлдааны нисэх онгоцууд тус суурин руу дайралт хийсэн аж. Харин Оросын талын мэдэгдсэнээр, босогчдын химийн зэвсгийн агуулах агаарын цохилтод өртсөн бололтой.
Дайралтын дараа хохирогчдод, тэдний дотор хүүхдүүдэд татах, амнаас нь хөөс сахрах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Тэднийг Туркийн эмнэлгүүдэд хүргэсэн байна.
Нотлох баримтуудад хийсэн урьдчилсан шалгалтын дүнг үзвэл, химийн зэвсэг ашиглан дайралт хийсэн байх магадлал “өндөр” байна гэж Химийн зэвсгийг хориглох байгууллага (OPCW) өчигдөр мэдэгджээ.
Харин Асад хэлэхдээ “манай улсын Засгийн газар 2013 онд химийн зэвсгийн нөөцөө хураалгасан. Химийн зэвсэг байсан ч бид хэзээ ч хэрэглэхгүй” гэжээ.
Сирийн Засгийн газар болон босогчдын аль аль нь хлор, аммиак зэрэг химийн бодисуудыг ашиглан халдлага үйлдсэн гэх мэдээлэл 2013 оноос хойш хэд хэдэн удаа гарсан юм.
Одоогоос зургаан жилийн өмнө Асадын эсрэг тайван жагсаал иргэний дайн болж хувирснаас хойш 300 мянга гаруй хүн амь үрэгдэж, хэдэн сая хүн орон гэрээсээ дүрвээд байна.

Г.Доржханд