270 гаруй хүүхэд уран гимнастикаар өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-08 08:57:22
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн “Монреаль” олимпийн зөвлөлөөс санаачлан олимпийн төрлийн спортыг орон нутагт хөгжүүлэх зорилгоор “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулаад байна.
Тус тэмцээн өнгөрөгч бямба гарагт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар,Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар,  Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр болж өндөрлөлөө.
Тэмцээнд 23 байгууллагын 276 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос Арвайхээр сумын улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэг тэргүүн байр, Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэг дэд байр, Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэг гутгаар байранд тус тус шалгарлаа. Тэмцээний шүүгчээр Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч, Г.Ерөөлбат тэргүүтэй Монголын гимнастикийн холбооны шүүгчид ажиллав.
Энэ үеэр аймагт "Гимнастик"-ийн холбоог шинээр байгуулсан юм.  
Б.Батчимэг
関連ニュース