ҮХЛ-ийн тоглогчид Олимпын наадамд ирэхгүй бол үзэгчдийн тоо 40 хувиар буурна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
КЕЛЬН./TASS/. Хэрвээ Үндэсний хоккейн лигийн /ҮХЛ/ тоглогчид Олимпын тоглолтод оролцохгүй бол эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээнийг үзэх үзэгчдийн тоо шууд 40 хувиар буурна гэж 2018 оны өвлийн Олимпын тоглолтыг зохион байгуулах хорооны /ЗБХ/ дарга Ли Хи Бом мэдэгдлээ.
ҮХЛ-ийн удирдлага тоглогчдоо Олимпт оролцуулахгүй гэж өмнө нь мэдэгдсэн билээ. Учир нь, лигийн удирдлага уг асуудлаар ОУОХ-той тохиролцоонд хүрч чадаагүй юм. Лигийн комиссар Гэри Беттмэн энэ талаарх шийдвэрээ Олон улсын хоккейн холбооны /IIHF/ ерөнхийлөгч Рене Фазельтай уулзаж ярилцахдаа нотолсон байна.
Ноён Ли Хи Бомын хэлснээр, зохион байгуулах хороо ҮХЛ, мэргэжлийн хоккейчдын үйлдвэрчний эвлэл болон IIHF-тэй хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн ажээ. “Бид ямар ч асуудлаар зөвшилцөхөд бэлэн байна. ҮХЛ-ийн хоккейчдыг ирүүлэхийн тулд үнэгүй байр, хоолоор хангахад бэлэн” гэж Ли Хи Бом хэллээ.
Өвлийн Олимпын наадмын хоккейн эрэгтэй багуудын тэмцээн 2018 оны 2 дугаар сарын 14-25-нд Каннын хотын хоккейн төв /10 мянган хүний багтаамжтай/ болон Квандон их сургуулийн хоккейн талбайд /6000/ болох юм.

Х.Сарнай