Монгол Улсын Ерөнхийлөгчид гурван намын төлөөлөл нэр дэвшлээ
ВИДЕО МЭДЭЭ
Ирэх сарын 29-нд болох Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшихээр болсныг албан ёсоор зарлаж Сонгуулийн ерөнхий хороо хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Ийнхүү нэр дэвшигчид хандивын дансаа нээх бололцоотой болж байгаа бөгөөд хуулийн этгээд 15 сая, иргэн бол 3 сая хүртэлх төгрөгийг хандивлаж болох аж. Хэрэв хуулийн бус хандив орж ирсэн бол тухайн байгууллага руу нь шилжүүлсэн байх ёстой юм байна. Тодруулбал, нэр дэвшигч нь намын өөрийн хөрөнгөөс гаргаж байгаа болон хувиасаа гаргаж буй санхүүжилт, хандиваар сонгуулиа явуулна. Хэвлэлийн бага хурлын үеэр Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлагууд ирэх сарын 10-11-нд хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ саналыг авна гэдгийг онцолсон бөгөөд Дипломат төлөөлөгчийн газартаа хандаж бүртгүүлэх ёстой гэдгийг уламжлав.

コメント