“Голден Стэйт” гуравдахь удаагаа дараалан NBA-гийн плэй-оффын шигшээд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-05-23 12:06:46
МОСКВА./TASS/. NBA-гийн плей-оффын цувралын хагас шигшээгийн дөрөвдэх тоглолтонд “Голден Стэйт” баг “Сан-Антонио” багийг нутаг дээр нь 129:115-ын харьцаагаар хожлоо.

Уг тоглолтын шилдэг тоглогчоор 36 оноо авсан “Голден Стэйт”-ийн хамгаалагч Стеффен Карри шалгарсан бол “Сан-Антонио”-гийн довтлогч Кайл Андерсон бусдаасаа илүү сайн тоглож 20 оноо авсан байна.

“Голден Стэйт” цуврал тоглолтонд 4-0-ийн харьцаатайгаар ялснаар NBA-ийн түүхэнд плэй-офф эхэлснээс хойш 12 дараалан ялалт байгуулсан анхны клуб боллоо. Плэй-оффын тэмцээний эхний болон хоёрдугаар тойргуудад “Голден Стэйт” баг “Портлэнд” болон “Юта” багуудыг 4-0-ийн харьцаагаар хожжээ.

NBA-ийн плэй-оффын шигшээ тоглолтод “Голден Стэйт” баг Зүүн конференцын ялагчтай тоглох юм. NBA-ийн одоогийн аварга “Кливленд” баг Зүүн конференцийн шигшээ цуврал тоглолтод “Бостон” багийг 2-1 харьцаагаар давамгайлж байдалтай явж байна.
О.Барс 

 

 

 




関連ニュース