Австрали улс Афганистан руу цэргийн нэмэлт хүч илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАНБЕРРА. /ВВС/. АНУ-ын албан ёсны хүсэлтийн дагуу Афганистан дахь цэргүүдийнхээ тоог Австрали улс нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
Австралийн Батлан хамгаалахын сайд Мариз Пейн өнөөдөр мэдэгдэхдээ “манай улс Афганистан руу 30 цэргийн зөвлөхөө нэмж илгээнэ. Ингэснээр Афганистан дахь манай цэргүүдийн тоо 300 болж нэмэгдэнэ” гэв.
Лалын босогчдын “Талибан” бүлэглэлтэй тэмцэхийн тулд Афганистан руу наад зах нь 3000 цэрэг нэмж илгээх хэрэгтэй байна гэж АНУ-ын албаны хүмүүс энэ сарын эхээр мэдэгдэж байсан юм.
Хатагтай Мариз Пейний хэлснээр, Австралийн 30 цэргийн зөвлөх нь Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхнийг бэлтгэж сургах ажилд оролцох аж.
АНУ тэргүүтэй эвсэлд багтдаг бусад улс орон ч мөн адил Афганистан руу цэрэг нэмж илгээнэ гэдэгт найдаж байгаагаа тэрбээр илэрхийллээ.
“Талибан” бүлэглэлийн эсрэг Америкийн цэргийн ажиллагаа 2014 онд албан ёсоор дууссан хэдий ч тусгай хүчнийхэн Афганистаны цэргүүдэд дэмжлэг үзүүлсээр байгаа юм.
Одоо Афганистанд НАТО-гийн 13 мянга орчим цэрэг байна.

Г.Доржханд